ТТ-ордон.jpg

2017-04-24 18:49
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хандивыг цуглуулах асуудлыг хэлэлцэн, Ажлын хэсэг байгуулжээ. Ахлагчаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг томилсон байна.

БНСУ.jpg

2017-04-24 18:20
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцох БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй  төлөөлөгчдийг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Тэрбээр консулын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцөл зэрэг […]

УИХ-11.jpg

2017-04-24 18:04
УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2017.04.24)Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо. Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт  хамрагдсан юм. Олборлох […]

санамж-бичиг.jpg

2017-04-24 17:52
Нийслэлийн Авто худалдааны цогцолборын авто машин худалдаалах зогсоолын талбайд нарны цахилгаан станц барьж байгуулах боломжийг судлах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөшагай нар Бүгд найрамдах Франц Улсын сэргээгдэх эрчим хүчний төслийн хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч “Акуо Энержи” компанийн төлөөллүүдтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд […]

жуулчны-гудамж.jpg

2017-04-24 17:49
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн урсгал засварын хүрээнд эхлүүлээд байна. Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, […]

ardchilsan-nam-3.jpg

2017-04-24 17:03
Монгол моодонд орж, ёстой л монос цэцэглэх цагаар АН төрийн эрхэнд гарсан. Гадна, дотноос босгосон хөрөнгөөрөө үе үеийн Засгийн газруудаас хамгийн баян нь гэх тодотголыг ч зүгээд амжсан нь ч бий. Харамсалтай нь, гуравхан жилийн дотор Монгол модоо барьж, эдийн засаг нь сэхэл авахгүй болтол нь хүнд цохилтод оруулж, өөрсдийнхөө халаасыг түнтийлгээд буух нь тэр. […]

хонхны-баяр.jpg

2017-04-24 16:49
БСШУС-ын сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор […]

ХӨСҮТ.jpg

2017-04-24 16:34
Өнгөрсөн амралтын өдөр (2017.04.23) ХӨСҮТ-д нийт 135 өвчтөн хандсан байна. Тус төвд нийт 384 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэгийн клиникт 163, халдвартын клиникт 221 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийт хандсан өвчтөнүүдийн 41.4 хувь нь гэдэсний халдвар, 57.6 хувь нь амсгалын замын халдвар, нэг хувь нь бусад халдвар гэсэн оноштой иржээ. Харин 74.7 хувь нь […]

БНЭУ.jpg

2017-04-24 16:29
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.24) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд Суреш Бабугтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцлов. Элчин сайд Суреш Бабуг Байнгын хорооны дарга Н.Энхболдыг […]

МАН.jpg

2017-04-24 16:06
УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж түр завсарлалаа. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Намын бүлэг 17:00 цагт үргэлжлүүлэн хуралдах юм байна. Үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх аж.