02-3.jpg

2017-03-03 10:26
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нар улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээр эхний 50-д багтсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авчээ.  

001-2.jpg

2017-03-03 10:16
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан. Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан эдгээр сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Мал, амьтны гоц халдварт […]

001-1.jpg

2017-03-03 08:59
Өчигдөр (2017.03.02) Сэлэнгэ аймгийн Мандал сумаас (Зүүнхараа) зүүн тийш 6 км газарт газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэн мэдээллээ. Өглөөний 08 цаг 07 минут 31 секундэд болсон газар хөдлөлт 4.1 магнитуд хүчтэй байсан гэж эх сурвалж тэмдэглэжээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.