20251224-180110-file.jpeg

2025-12-24 18:01
"Улаанбаатар төмөр зам" ХНН 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгаатай холбогдуулан ажилтнуудад шагналт цалинг 200 хувиар олгох шийдвэр гаргажээ. Мөн үндсэн цалинг 12,3 хувиар нэмсэн байна.

20251224-130054-file.jpeg

2025-12-24 13:00
Ерөнхий сайд Г.Занданшатар татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хаах арга хэмжээг зогсоож, зөвлөн туслах хэлбэр рүү шилжих шаардлагатайг онцлов. Тэрбээр жижиг татвар төлөгчдийн дансыг хаах нь татварын орлого нэмэгдэхгүйг дурдсан юм.

20251224-123025-file.jpeg

2025-12-24 12:30
Хөгжлийн банкны ТУЗ өнөөдөр хуралдаж, банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэрийг баталлаа. Энэ өөрчлөлт нь банкны үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

20251223-210117-file.jpeg

2025-12-23 21:01
Морингийн даваанд хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-2028 онд барихаар төлөвлөжээ. Барилгын ажил 2026 онд эхлэх бөгөөд газар чөлөөлөлт 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

20251223-190128-file.jpeg

2025-12-23 19:01
2025 оны III улирлын байдлаар Монгол Улсын нэг ажилтны сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг болсон бөгөөд уул уурхай, олборлолтын салбар хамгийн өндөр цалинтай байна. Харин зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарын цалин хамгийн бага хэвээр байна.

20251223-150205-file.jpeg

2025-12-23 15:02
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх 3х100 арга хэмжээг танилцуулж, өрхийн болон орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.