tsom.jpg

2018-04-23 09:39
Спортын түүхэн дэх хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом өнөөдөр Монгол Улсад зочлох гэж байна. Энэхүү цомыг өнөөдөр 10 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулна. Мөн өдөр үзэгч олонд нээлттэйгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Супер цомын тоглолт” болон “Оддын Хөлбөмбөг” тэмцээнүүдийг […]

jazz.jpg

2018-04-19 17:11
Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” төрийн бус байгууллагатай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаанд 16-25 насны залуус оролцох бөгөөд эссег англи эсвэл монгол хэлнээ (ариэл 11 фонтоор) 700 үгэнд багтаан бичсэн байна. Эссэний нүүр хуудсанд оролцогчийн […]

hatuu.jpg

2018-04-17 17:24
Бүх спортын тулгуур гэж үздэг бодибилдингийн УАШТ энэ дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. энэхүү тэмцээнд 200 тамирчин хүч чадал ур ухаанаараа өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо оролцох тамирчны хувийн бэлтгэл, бусад шаардлагыг бүрэн хангасан байдлыг магадлан мандат олгожээ. Зохион байгуулагчид УАШТ-д оролцох тамирчдад бодибилдинг, фитнессийн спортын нэр хүндийг өндөрт өргөж, […]

bagaj.jpg

2018-04-17 16:41
Манай Монголчууд сийлбэрийг тэвчээрийн урлаг гэж нэрлэдэг. Канад улсад амьдардаг Японы уран бүтээлч Moriyuki Kono улаан хуш модоор сийлбэр хийдэг байна. Тэрбээр ойн амьтдыг ихэвчлэн урладаг бөгөөд хуш мод ч тун сайхан зохицож амьд мэт харагддаг гэнэ.      

boss.png

2018-04-17 14:29
Монголын Рок Поп, Хошин урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “The Boss” тоглолт энэ сарын 25-нд UВ паласын концертын их танхимын тайзнаа 19:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид энэхүү тоглолтоор тайзнаа чуулан, нэгэн үдшийг танд бэлэглэх нь ээ. Тус тоглолтод үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн рок поп, хошин урлагийн […]

84.jpg

2018-04-16 16:40
Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна. Энэ удаад түүний “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драм жүжгийг ирэх сарын 4-17-ны өдрийг хүртэл “АСЕМ ВИЛЛА”-д үзэгчдэд хүрэх юм. Тус жүжгийг дан […]

bujig.jpg

2018-04-16 11:13
Тайзнаа давхих  адуун сүрэг. Тэд монгол морины эд хавийг гайхуулан хурдал­на. Янцгаан үүрсч, туу­рай нь тачигнана. Цогтой байна, золбоотой байна. Энэ бол монгол хүний ухаанаас ундарсан “Жороон жороо” бүжгийн оршил билээ. Бид морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Хөвгүүд хөлд орох цагаасаа хүлгийн зоон дээр өсч, хурдан удмын унаганууд нь эхийнхээ […]

96.jpg

2018-04-16 10:19
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод өчигдөр үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болов. Шинэ Өвөрхангай төслийн нээлтэд зориулсан тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Т.Санчир, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон байна. Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр […]

naagii-1024x368.jpg

2018-04-13 13:05
Уран яруу хөг аялгуу, тансаг хэмнэлийг мэдрүүлэх жазз хөгжмийг дэлхийн хөгжим хэмээн нэрийддэг. Тэгвэл  Монголд жазз дуу хөгжмийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий “Come Fly With Me” swing концертоо 4 дүгээр сарын 14-ны өдөр буюу маргааш ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтонд түүний үе үеийн шилдэг дуунууд эгшиглэхээс гадна Монголын жазз хөгжмийн төлөөллүүдийн шилдэг бүтээлийн […]

123-2.jpg

2018-04-12 17:26
Кенийн иргэн Амани Стэнли найз Тони Шиллатай нэгэн хачирхалтай бооцоо тавьжээ. Английн “Манчестер сити” багийн улаан фен А.Стэнли хэрэв Манчестерийн дербид баг нь ялж, Премьер лигийн аварга болох болзол хангахгүй бол эхнэрээ долоо хоногийн турш найздаа зарахыг зөвшөөрсөн төдий үүнийгээ гэрээгээр баталгаажуулж, гарын үсэг зурсан гэнэ. Гэвч дөрөвдүгээр сарын 07-нд босон байна. Манчестерхотын хоёр багийн […]