2019-04-24 16:47
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр товлогдсонтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хороо 2 дахь хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар сонгуулийн хорооны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хороо байгуулах асуудлыг тус тус хэлэлцэж баталсан байна. 42 дугаар тойрогт Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сум, Тахилгат, Өлзийт тосгон багтдаг бөгөөд нийт 17600 сонгогч санал өгнө. […]










