УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг, саналаа хэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллын долдугаарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Харин УИХ-ын гишүүн Л.Болд уг асуудлыг жагсаалтын 2-рт оруулж өгөх горимын санал гаргалаа. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар Л.Болд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахаар болов.
Хүний эрхийн 18 дахь илтгэлийг хоёр дахь асуудалд оруулъя гэсэн горимын саналаар санал хураахад 47 гишүүний 55.3 хувь нь татгалзаж, энэ санал дэмжигдсэнгүй.
Чуулганы хуралдаан Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.