Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно
2022-09-05 13:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ талаар ГХЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчирхуйц шийдлүүд” сэдвийн дор болох юм. […]










