Хууль зүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсний төлөө урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум байхаар тооцож, мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэж тогтооно” гэлээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй.