2022-09-09 18:08
Маргааш буюу 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлага болон жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой санал, санаачилгаа танилцуулах болно. Та бүхэн Голомт банкны асраар зочлон дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл аваарай.










