20260930-190032-file.jpeg

2026-09-30 19:00
2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүрэгт нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлнэ. Угааж баяжуулсан шахмал түлш, хагас коксон түлшийг худалдаалж, борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлжээ.

20260929-160035-file.jpeg

2026-09-29 16:00
УИХ-аас 2026 оны долоодугаар сарын 02-нд баталсан зохицуулалтаар хөдөлмөр эрхэлж буй 15-24 насны оюутнууд нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн бус зарим төрөлд чөлөөлөгдөх боломжтой боллоо. Энэ зохицуулалт 2028 оноос хэрэгжинэ.

20260929-120028-file.jpeg

2026-09-29 12:00
Экологийн цагдаа өнгөрсөн долоо хоногт хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэх зэрэг 21 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд торгуулиас эхлэн зорчих эрхийг хязгаарлах хүртэлх шийтгэл ногдуулна.

20260929-080018-file.jpeg

2026-09-29 08:00
Зам тээврийн хөгжлийн төвөөс 2026 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд даац хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоохоор болсноо мэдэгдэв. Энэ нь замын ачаа даах чадвар буурсантай холбоотой юм.

20260928-190037-file-1280x615.jpeg

2026-09-28 19:00
“Солонго-1, 2” болон “Ногоон нуур” 1008 айлын түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл 2023 оны аравдугаар сарын 10-24-нд цахимаар явагдаж, тэнцсэн иргэд арваннэгдүгээр сараас орон сууцандаа нүүж орно.

20260928-080023-file.jpeg

2026-09-28 08:00
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч гэнэтийн хүйтрэл үүсэх, температур хэлбэлзэх өндөр магадлалтай байна. Малчид, тариаланчид болон жолоочид сэрэмжлэхийг зөвлөж байна.