2026 онд гол, нутгийн мөс цөмрөх тохиолдол бүртгэгдэв

2026 оны эхээр буюу нэгдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 22-ны хооронд улсын хэмжээнд гол мөрөн, нуурын мөс цөмрөх 17 тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Тухайлбал 10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн хоёр дуудлага ирсэн байна. Тодруулбал, 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, живсэн автомашиныг татан гарган иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн.
Мөн 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байтал мөс цөмөрч, голын эрэг рүү гарч чадахгүй байсан хүүдүүдийг эсэн мэнд аварч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй тул мөсний бат бөх байдал хангагдаагүй үед иргэдийн хариуцлага муу байснаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл үүсэж байна.
Иймд эцэг эхчүүдэд бага насны хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллага анхааруулж байна.
