03-90.jpg

2021-09-28 11:21
ЭМЯ сүүлийн 24 цагт 2153  хүнээс Covid-19 халдвар илэрч,  коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 17 хүн эндсэн гэж мэдээлэв. Өнөөдөр 7262 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1204 нь нийслэлд, 949 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 20.789 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 62.417 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.  

06-63.jpg

2021-09-28 10:13
Ханиадны вирус маш олон янз, ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацад ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлвэл хэтэвчинд ч хэмнэлттэй. Харин хэрхэн сэргийлэх вэ? Европын […]

04-79.jpg

2021-09-28 10:03
Ч.Үл-Олдох Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эхний  тохиолдол Монголд бүртгэгдсэнээс  эхлэн улсын болон хувийн эмнэлгүүд, албан байгууллагууд  бэлэн байдалд шилжиж,  тусгаарлалтын өрөө, дундын бүс,  “Улаан бүс” –ийн яаралтай тусламжийн хэсэг гарган ажиллаж эхэлсэн. Өвчлөл  нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, өвчтөн хүлээж авах  ор хүрэлцэхгүй, цалин бага, ажлын ачаалал нь түүнээс хэд дахин их,  ар […]

02-100.jpg

2021-09-28 09:54
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 187 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, […]

01-102.jpg

2021-09-28 09:48
Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж […]

10-30.jpg

2021-09-28 09:40
Боловсролын байгууллагын хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг өчигдөр УОК-оос шийдвэрээр хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулсан байна.

06-62.jpg

2021-09-28 09:07
Энэ сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон  13 настай охиныг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа тул тухайн хүүхэдтэй тааралдсан, харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

05-71.jpg

2021-09-28 09:00
Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдын өгсөн тайлбар мэдээллийг хүргэж байна. Иргэдийн дунд гурав дахь буюу сэргээх тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх […]

04-78.jpg

2021-09-28 08:53
Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Хархорум хот – Торгоны зам” эрдэм шинжилгээний цахим хурал өчигдөр боллоо. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос зохион байгуулсан тус хуралд соёл, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүн оролцож, “Торгоны зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой илтгэл тавилаа. Аялал жуулчлалын эдийн […]

03-88.jpg

2021-09-28 08:46
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай 3100 хүүхэд эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.1 хувь буюу 57 мянга гаруй нь хүүхэд байна. Хичээл, сургууль эхэлснээс хойш вакцинд хамрагдаагүй бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүд халдварласан тохиолдол нэмэгджээ. Гэхдээ дийлэнх нь сургуулийн орчинд бус гэр бүлийнхнээсээ […]