Америкийн үндэстэн дамнасан эмийн компани Pfizer, Inc. COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх PF-07321332 вирусийн эмийнхээ хоёр дахь шатны туршилтыг эхэлжээ.

Туршилтын шинэ шатанд SARS-CoV-2 вирустэй нь батлагдсан болон шинж тэмдэгтэй хүнтэй нэг гэрт амьдарч байгаа хүмүүс оролцох юм байна.

“Хэрвээ туршилт  амжилттай болбол бид энэ эмээр вирусийг эрт үед нь, тархахаас нь өмнө дарж чадна гэж бодож байна” хэмээн Pfizer-ийн олон улсын судалгаа, боловсруулалт, анагаах ухааны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ерөнхийлөгч Микаэль Долстен мэдэгджээ.

Эмийн хоёр дахь шатны туршилтад 18 болон түүнээс дээш насны 2660 хүртэлх тооны эрүүл хүнийг плацебо эмэнд оруулна гэжээ. Оролцогчдыг тохиолдлын байдлаар хуваарилах бөгөөд нэг бүлэг нь PF-07321332 бэлдмэл, нөгөөх нь плацебог өдөрт 2 удаа 5-10 хоногийн хугацаанд хэрэглэнэ.

“PF-07321332 нь уудаг, вирусийн эсрэг бэлдмэл учраас эмнэлзүйн өмнөх үр дүн үзүүлнэ гэсэн найдлага байна. Эхний шатны үр дүнгээр PF-07321332 нь аюулгүй, сайн шингэдэг болох нь батлагдсан” хэмээн компаниас тэмдэглэжээ.

Эх сурвалж: Korrespondent

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн