ut-1024x1024.jpeg

2021-12-21 09:20
Дөрвөн жилийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнэ 57.5 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, өргөн хэрэглээний дараах 16 бүтээгдэхүүнийг 2017 оны арваннэгдүгээр сард 54515 төгрөгөөр худалдан авч байсан бол 2021 оны арваннэгдүгээр сард 85848 төгрөгөөр худалдан авчээ.Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний үнийн өсөлт 31333 төгрөгөөр буюу 57.5 хувиар нэмэгджээ.

ДД.jpg

2021-12-21 09:05
Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр арга хэмжээг цуцлахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүмүүст уриаллаа. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ “Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэцүү шийдвэр байсан ч гаргах ёстой. Учир нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж хэлсэн байна. Тэрээр Омикрон […]

orgil-orice-1.jpg

2021-12-21 08:45
Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр […]

хх.jpg

2021-12-21 08:30
Арванхоёрдугаар сарын сүүл болж албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхтэй холбоотой архидан согтуурах явдал ихэсжээ. 2021 оны 12 сарын эхний 20 хоногийн байдлаар эрүүлжүүлэхэд 8607 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ тоо шинэ жилтэй холбогдуулан өссөн байгаа юм. Тухайлбал өдөрт 150-170  орчим хүн эрүүлжүүлэгддэг байсан бол 200-210 болж нэмэгдлээ.

07-14.jpg

2021-12-20 21:20
Нийслэлийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 45, аврах ажиллагааны нэг удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж. Нийслэлийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 45, аврах ажиллагааны нэг удаагийн дуудлагаар тус тус үүрэг […]

шаардлага-768x1024.jpg

2021-12-20 20:30
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-ийн Вива сити хороолол S-11 байрны 1, 2 тоотын  мах, махан бүтээгдэхүүний цех, S-14 байрны 3, 4 тоотын салбар цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ. Шалгалтаар: ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт […]

64.jpg

2021-12-20 18:51
УИХ-ын гишүүн С. Бямбацогт Ховд аймгийн Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвд бүрэн тоноглосон эмнэлгийн автомашин хүлээлгэн өглөө. Тэрбээр “Өрхийн эмнэлгийнхэн маань цөөхүүлээ ч хамгийн олон хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Ковид-19 цар тахлын халдварыг хумих, вакцинжуулахад гол ачааллыг үүрч ажилласан. 2011 онд хүлээлгэн өгсөн приус машинууд […]

874-8.jpg

2021-12-20 18:41
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр 17:00 цагийн үед хуралдаж дууслаа. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Эх сурвалжийн […]

98-9.jpg

2021-12-20 18:35
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа.  Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын явц, нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав. 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой  холбогдуулан уг үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор Эрүүл […]

741-3.jpg

2021-12-20 18:15
Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагнасан байна. Тайлант хугацаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд жилийн ажлын гүйцэтгэлээ хянаж, тайлагнахын зэрэгцээ 2022 оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, ажиллажээ. Тодруулбал, газар, хэлтсүүд ажлын гүйцэтгэлээ хянаж, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр […]