Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах боломжтой болжээ.
Уг тэтгэмжийг авах эрх:
- Даатгуулагч Та ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
- Ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандана.
- Ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос шимтгэл төлсөн хугацаанаас хамааран 45-70 хувиар, ажлын 76 өдрөөр тооцон олгоно.
- Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд 12 cap шимтгэл төлснөөр ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах заавар: