agaariin-bohirdol.jpg

2017-08-18 10:32
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаан халаах, нийслэлд одоо ажиллаж буй халаалтын 71 зуухыг буулгаж хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэхийг өчигдөр (2017.08.17) хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгалаа. […]

hushigiin-huduu.jpg

2017-08-18 10:28
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлэн байдлыг хангах тест хийх, зарим тоног төхөөрөмж, машин механизмыг худалдаж авахад нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийжээ. Тус буудлыг ашиглалтад оруулахад удааширч байгаа зарим ажлыг шуурхайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Зам, […]

bna.jpg

2017-08-17 17:42
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээг шат дараатай хийж байгаа билээ. Өнгөрсөн тавны өдөр 1200 хүний бүрэлдэхүүнтэйгээр гол орчмын цэвэрлэгээг хийж 20 гаруй тонн хог хаягдал цэвэрлэж байсан. Харин өчигдөр “KOICA” Олон Улсын байгууллага, Ардчилсан залуучуудын холбооны гишүүд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн […]

uvurhangai.jpg

2017-08-17 17:07
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг-2 өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан энэхүү ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн, М.Ариунболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын […]

japan.jpg

2017-08-17 16:54
Япон Улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зарласан ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд  Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзэлжээ. Б.Хангай Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин тэргүүн байрын шагналаа гардан авсан байна. Б.Хангайн уралдаанд түрүүлсэн эссэ: http://www.sangiin.go.jp/japanese/san70/ronbun/jyusyousya.htm

bagsh-nar.jpg

2017-08-17 16:06
Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо өнөөдөр (2017.08.17) хэвлэлийн бага хурал хийлээ. сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ гэв. Тус хороонд 30 мянган багш нэгдсэн. Есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардаж байгаа. Шаардлагын хариуг наймдугаар сарын 24 гэхэд өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт […]

alban-bichig.jpg

2017-08-17 14:47
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга […]

agaariin-hulug.jpg

2017-08-17 14:27
Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монгол Улсад хөгжүүлэх” бодлогын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн АН-2 маягийн агаарын хөлгийн эд анги, хөдөлгүүрийг өөрчилж, шинэчлэхээр ажиллаж эхэлжээ.  Одоогийн байдлаар ОХУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран 2 агаарын хөлөгт задаргаа хийж, угсарч эхлээд байна. ТВС-2МС маягийн Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарснаар зардал бага. Монгол инженер техникийн ажилтнууд гадны […]

niitiin-teever-1.jpg

2017-08-17 13:39
Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн их орлого олсон шилдэг жолооч нарыг урамшуулах зорилгоор “Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах” аяныг зарласан байна. Нийтийн тээврийн шугамын орлого, зорчигчдын тоо нь чиглэлээс хамааран харилцан адилгүй байдаг тул тээврийн газраас тогтоосон “чиглэлийн орлогын доод хязгаар”-ыг хэдэн хувиар давуулан биелүүлсэн эсэхийг харгалзан үзэж […]

yaruu-nairag.jpg

2017-08-16 18:07
“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, […]