багш.jpg

2017-09-19 16:39
Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Монголын Боловсрол,  Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороонд өнөөдөр (2017.09.19) төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

нийгмийн-даатгал.jpg

2017-09-19 16:20
Нийслэл хот байгуулагдсаны түүхт 378 жилийн ой ирэх сарын 29-нд болно. Энэ өдрийг угтан өнөөдөр (2017.09.19) Сүхбаатарын талбайд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т харьяа байгууллага, хэлтэс оролцож байгаа юм. Тухайлбал, Цагдаагийн I, II хэлтэс иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх […]

АТГ-2.jpg

2017-09-19 15:14
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Франц Улсын Парис хотод 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний уулзалтад оролцож, тус сүлжээнээс гаргасан зөвлөмжүүдийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагналаа. Уг уулзалтад […]

машин-2.jpg

2017-09-19 14:55
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхонд алдагдсан “Лексус-570” машин Дархан-Уул аймгаас олджээ. Аймгийн цагдаагийн албан хаагчид энэ сарын 16-17-нд алдагдсан автомашиныг шуурхай илрүүлэн, гэмт этгээдийг саатуулсан байна. Сэжигтэн нь хохирогчийн гэрийн цонхоор орж автомашиных нь түлхүүр бусад эд зүйлийг хулгайлсан болохыг  урьдчилсан байдлаар тогтоожээ.

AVTO.jpg

2017-09-19 14:40
2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газрын орчимд 72-40 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашин, Тоёота Ландкруйзер 200 маркын 01-16 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашин шатаж 7 хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн […]

zorchigch-teever.jpg

2017-09-19 14:15
Монголын тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнөөдөр (2017.09.19) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ‘Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар хууль бус олон үйлдэл хийсэн. Тухайлбал, ажилчдыг хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр худалдан авч, зөрүү гаргасан. Энэ асуудлыг хотын удирдлагад […]

цас.jpg

2017-09-19 13:49
Цаг уурын байгууллага маргаашнаас (2017.09.20) ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орохыг анхаарууллаа. Баруун аймгуудын нутгаар болон уулархаг газраар өдөртөө гурван хэмийн дулаанаас -2 хэм хүртэл хүйтэрнэ. Говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, тал хээрийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан байх төлөв ажиглагджээ. Харин энэ сарын 25,26-нд цаг агаар цочир хүйтрэх тул тариаланчид намрын налгар өдрүүдэд […]

Улаанбаатар.jpg

2017-09-19 13:21
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг  бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие […]

тагтаа.jpg

2017-09-19 13:13
Нойр булчирхайн хавдар гэсэн оноштой Тайваньд эмчлүүлж буй Д.Өлзий-Орших хэмээх ээжид зориулсан хандивын тоглолт энэ сарын 22-нд болох гэж байна. Тэрбээр таван сар гаруй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд удахгүй мэс засалд орох юм. “Ариун сэтгэлийн дэм” нэртэй уг хандивын тоглолтод гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Н.Чулуунхүү, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэтунгалаг, Б.Сийлэгмаа, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд, Э.Нямхүү, П.Бямбахүү, […]

карт.jpg

2017-09-19 12:19
Зөрчлийн хуулиар нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 57 иргэнд хариуцлага тооцжээ. Энэ хуулийн  14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол тухайн иргэнийн арван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигдөрөөс эхлэн (2017.09.18) тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт […]