60bf2597ea1dd.jpeg

2022-07-21 12:35
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул ард, иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ […]

20-1280x876.jpg

2022-07-21 12:05
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.

covid3.jpg

2022-07-21 11:56
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын: 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт […]

uher.jpg

2022-07-21 11:43
Дорнод аймаг амьд үхэр, үхрийн мах, түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгалаа. Тодруулбал, аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор ирэх сарын нэгний өдрийг дуустал хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний анхны тохиолдол зургадугаар […]

gert.jpg

2022-07-21 11:22
Өнөөдөр /2022.07.20/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг 2 иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд […]

har-tamhi-1.jpg

2022-07-21 11:00
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.

Авлига-1024x682.jpg

2022-07-21 10:30
Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан […]

vac-3.jpg

2022-07-21 09:22
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 24 цэг, хоёр түр цэг өнөөдөр ажиллана. Ингэхдээ нийт 24 багийн 89 эмч, ажилтан ажиллах аж. Иймд иргэн та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

bat-1280x854.jpg

2022-07-21 09:00
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал хатагтай Одри Азулейн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мандхайтай ярилцлаа. -ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Үндэсний их баяр наадмын өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, үр дүнгийн талаар ярилцлагаа […]

ub.jpg

2022-07-21 06:00
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр усархаг, үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07-р сарын 20-ны […]