Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар 28-наас хойш “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаан хад, Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад замаар хүн тээвэрлэж буй маршрутыг тогтоон шалгаж, шинжилгээ […]