“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав

2021-01-08 09:351min0
136633292_1362374240766728_6363237573601510455_o-1024x678

Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж, 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга даргалж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга нар орлогчоор ажиллаж байна.

Зөвлөл нь  23 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулах юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй