tsereg1.jpg

2021-02-17 19:34
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Хурлаар 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов.   […]

zasagsuul.jpg

2021-02-17 19:30
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу: Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг […]

altan.jpg

2021-02-17 19:27
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанаар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж […]

uuriin-ongots-1024x639.jpeg

2021-02-17 19:17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай […]

shuuh-1.jpg

2021-02-17 18:35
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зарлалаа. Уралдаанд ирүүлэх өгүүллийн сэдэв: “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны дараах сэдвүүдийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход […]

MotleyFool-TMOT-5aace3e3-covid-vaccine-globe-1024x576.jpg

2021-02-17 16:55
“Ковид-19”-ийн эсрэг вакциныг дэлхийн 78 улс, оронд 176 сая тун хийлгэжээ. Өдөрт дунджаар 6 сая хүн вакцин хийлгэж байна. Дэлхийн улс орнуудаас Израйл улс хүн амынхаа 74 хувийг “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. “Ковид-19”-ийн халдвар дэлхий дахинд 17-22 хувиар буурсан байна.   Л.Баяр

151660089_246818913777951_8778803951695379294_n.jpg

2021-02-17 16:25
Өнөөдөр /2021.02.17/-ийн Засгийн газрын хуралдаанд орон нутагт мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн Цагааннуур болон Боршоо, Эрээнцав боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулан уг төсөл дэмжигдлээ. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо хилийн боомтоор […]

ОХУ.png

2021-02-17 16:10
ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай одоогоор харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эдгээр орны оюутнууд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны визийн урилгыг үндэслэн тухайн оронд суугаа ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газраас […]

EU32QA4UUAA0Tn1-1024x683.jpg

2021-02-17 16:03
2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6 хувийг эзэлж байна. Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /26.2/, Баянхонгор […]

sum-1.jpg

2021-02-17 15:58
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны буюу 47 дугаар сургууль дээрх шинжилгээ авч буй үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр энэ үеэр ” Кинотеатр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Бүх төрлийн үйл ажиллагааг яаж зөв хувилбараар явуулах вэ гэдэг журам юм. Журам батлагдсанаар дүүрэг хороод, […]