Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зарлалаа.
Уралдаанд ирүүлэх өгүүллийн сэдэв:
“Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны дараах сэдвүүдийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход зорьсон байна:
Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр татгалзсан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх
Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай
Хугацаа:
Өгүүллийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг хүртэл zakhirgaa_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар ирүүлэх
Өгүүллийн уралдааныг явуулах журам:
- Уралдаанд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар оролцох эрхтэй.
- Хугацаа хожимдсон, өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй өгүүллийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан өгүүлэлд засвар хийхийг хориглоно.
- Шалгарсан өгүүллүүдийг эмхтгэл болгон хэвлэх болно.
Өгүүлэлд тавигдах агуулга, хэлбэрийн шаардлага:
- Өгүүллийн хэмжээ 5-15 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
- Мөр хоорондын зай single, Arial фонтоор, үсгийн хэмжээ 12pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
- Өгүүллийг файл хэлбэрээр zakhirgaa_davakh_tg@shuukh.mn цахим хаяг руу илгээх;
- Уралдаанд оролцогч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргах
- Уралдаанд оролцогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;
- Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байх;
- Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийсэн байх
- Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хуралд тавьж хэлэлцүүлээгүй байх;
- Өгүүлэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
- Өгүүллийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;
- Зарласан хугацаанд багтаж өгүүллийг ирүүлсэн байна.
Updown.mn