ambaa.jpg

2021-03-09 13:37
Коронавирусний халдварын талаар өдөр бүр мэдээлж, биднийг анхаарал, болгоомжтой байхыг үргэлж сануулж байдаг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмааг бид онцолж байна. Анагаах ухааны салбарт 40 орчим жил ажиллаад өдгөө гавьяаныхаа амралтад гарсан тэрбээр ард түмний халуун дулаан үгэнд баярлаж талархсанаа биднээр дамжуулан илгээсэн юм.   Эх сурвалж: MNB

гуахалиун.png

2021-03-09 13:35
“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн талаар ойлголт өгөх мэдээлэл бэлтгэн хүргэж байна. -Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эхнэр нөхөр бие биенийхээ биемахбодид халдах, эсвэр үр хүүхдийнхээ бие махбодид халдахыг л хэлээд байна гэх ойлголт байдаг? -Нийтлэг яг тийм ойлголттой байдаг л даа. Тэгэхээр “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг бол эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, […]

sa.jpg

2021-03-09 13:17
Орон сууцны байшинд хамгийн их хүн зорчдог эрсдэлтэй бүс болох цахилгаан шатыг ариутгах, халдваргүйтгэх ажлыг 3596 лифтэнд СӨХ-д хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 1243 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр холбоодын 780 гаруй нь Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл(МСӨХД)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг. Хотын […]

01-1024x682.jpg

2021-03-09 13:09
Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг өнөөдөр гардууллаа. Салбарын шагналын эзэд болсон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТСТБМСБ төслийн удирдагч Биатта Диппмар, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төслийн удирдагч Б.Бямбадорж, тус төслийн […]

vac2.jpg

2021-03-09 13:02
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.09-ний байдлаар ЭМЯ, ХӨСҮТ танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны НЭМТБХЗ газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс халдвар илэрсэн. Хэдэн хүнээс илэрсэн бэ. Ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулсан уу? -Төрийн ордонд үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс халдвар илэрсэн. 80 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй […]

14-4-1024x512.jpg

2021-03-09 12:42
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 5-8-ны хооронд нийт 1087 дуудлага иргэдээс ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, есөн иргэнд оператор ажилтан мэдээлэл […]

136966783_3540647616018780_761308179117648651_n-1.png

2021-03-09 12:34
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багт өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 31 км-ын зайд байрлах Хачим гэдэг газарт гуравдугаар сарын 8-ны 11:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэнэ.

covid.png

2021-03-09 12:30
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.09-ний байдлаар ЭМЯ, ХӨСҮТ танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны НЭМТБХЗ газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Манай улсад вакцины нөөц хэр байгаа вэ. Дараагийн вакцин хэзээ ирэх вэ? -Монгол Улсад өнөөдрийн байдлаар 150 мянган хүн тун “АстраЗенека”, БНХАУ-ын Синофрам вакцинаас 300 мянган хүн тун, ОХУ-ын […]

Untitled1_20210309113705-1024x512.jpg

2021-03-09 12:10
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд: Чингэлтэй дүүргийн […]

covid-9-1024x512.jpg

2021-03-09 11:59
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3372 болсноос дотоодын халдварын тоо 2847 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 591 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 3 Хүнд 3 Хүндэвтэр 54 Хөнгөн 531 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 177 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3336 үүнээс эдгэрсэн 2,765 буюу 78 хувь байна.   Л.Баяр