ene-1024x768.jpg

2021-03-16 10:02
Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажилласан ба 13,381 хүнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-наас хойш нийт 126,449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.   Л.Баяр

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-1-1-1-1.jpg

2021-03-16 09:49
Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1160 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 978, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 114, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 60, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 89, хүний биед халдсан 52, Архидан […]

i4w5ec2k.jpg

2021-03-16 09:40
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа. Тус аймагт 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 468 иргэн сураггүй алга болсон. Аймгийн Онцгой комиссоос 578 ажилтан, албан хаагч 186 техникийн тусламжтайгаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна. Үүний […]

hyvsgul-1024x486.jpg

2021-03-16 09:34
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон байна. Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар авахад мөн эерэг гарсан байна. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл […]

arhangai-1024x647.png

2021-03-16 09:15
Шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр нийслэлээс Архангай аймгийн Хайрхан сум руу зорчсон иргэн коронавирусийн халдвартай нь батлагдсан талаар өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэнийг Архангай аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан юм. Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт байсан ч шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирүүлсний дараа […]

160739419_2547323845573389_5154325007533809756_n-6z6h0ef17hedavdqfr98nf5679g7qoozuwult91jayo.jpg

2021-03-16 08:48
Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид өчигдөр буюу 14-ний өдрийн 20:37 цагт иргэн Б-ээс /эмэгтэй 27 настай/ дуудлага ирсэн байна. Тус иргэн нь “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир төөрчээ. Тухайн […]

0fa61f6069322e97c3a210a358948a6e_x3.jpg

2021-03-16 07:23
Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч өнөөдөр /2021.03.15/  гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол боллоо. Шадар сайдын зүгээс орон нутгийн эмч нарыг чадавхижуулах,  коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн […]

unnamed-12.jpg

2021-03-16 07:04
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орно. 2021 оны 03 дугаар сарын 15-ны 20 цагаас 03 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр […]

Чингис-1024x535.jpg

2021-03-15 19:20
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн […]

shuur1.jpg

2021-03-15 17:44
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг […]