2021-03-16 10:251min00

Эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад хурандаа цол олголоо

FB_IMG_1615855081950-6z6s0n4382tnv65gty9000hwj83cdzkum4jfzlv4nk0

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Тушаалаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тэгшбаяр, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол хүртээсэн юм.

 Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй