covid-9-1024x575.jpg

2021-04-15 15:39
Монгол улс сая хүн амд ноогдох нэг өдөрт илэрсэн Covid-19 халдварын тохиолдлоор бүс нутагтаа тэргүүлж байна гэсэн мэдээлийг Ikon.mn сайтын сэтгүүлч Э.Сэмүүн мэдээлсэн байна. Оксфордын их сургуулийн оролцоотой бүтээгдсэн Our World In Data статистик мэдээллийн порталд коронавирусийн цар тахлын тоо баримтуудыг дэлгэрэнгүй харуулсан байна. Үүнээс харахад Монгол улс сая хүн амд ноогдох нэг өдөрт илэрсэн Covid-19 […]

em-1024x652.jpg

2021-04-15 15:27
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд иргэдээс нийт 595 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.53 минут байна. […]

unnamed-5.jpg

2021-04-15 15:26
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон байна. Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын […]

malgai-1024x512.png

2021-04-15 15:20
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг  хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.   -Хатуу хөл хорионы үед НМХГ хэрхэн ажиллаж байна вэ? -Мэргэжлийн […]

mal-tol.png

2021-04-15 14:30
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст тоологдсон төллөх насны 29,7 сая хээлтэгч малын 5,9 сая (20 хувь) нь энэ оны эхний улиралд төллөжээ. Эм хонины 22,6, эм ямааны 21,2, ингэний 10,8, үнээний 6,4 хувь, гүүний 2,3 хувь нь төллөөд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Гарсан төлийн 97,9 хувь буюу 5,8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл […]

gazar-hudlult.jpeg

2021-04-15 13:58
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийн хэрэгжилтийг  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө. Энэ үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон […]

battulga1-1024x683.png

2021-04-15 13:43
Та бүхэнд “Eureporter.co” цахим сайтад Даваа гаригт /2021.04.12/ нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын удирдагч Лукашенко болон түүний хүү, хамсаатан нийлсэн 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үеэр Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Эстони, […]

gan-1024x616.png

2021-04-15 13:17
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг биеийн урвал тогтоон илрүүлэх оношлуур бүтээж байгаа талаар ШУА-ийн хүрээлэнгийн биологийн хүрээлэнгийн доктор Д.Гантулга танилцууллаа. -Бид өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1 гэхэд тус оношлуурын эхний загварыг гарган эхний шатанд долоон хүний дээж дээр шалгаж үзсэн сөрөг хяналттай харьцуулахад маш өндөр тогтвортой тоон утга гарсан. Үүнийг дараа […]

nisleg.jpeg

2021-04-15 12:38
Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ. Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

doh.jpg

2021-04-15 12:37
2021 оны гуравдугаар сард Хүний дархлал хомсдлын вирус(ХДХВ)-ийн гурван тохиолдол шинээр нэмэгджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдварын тохиолдол 314 болсон байна. Энэ оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо 11 мянга болж, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн бөгөөд үүнд коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн […]