Говь-Алтай аймагт Ковид-19 халдвар бүртгэгдээгүй ганц аймаг болоод байна. Тиймээс тус аймаг дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Аймгийн онцгой комиссоос нь гаргасан. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн талаар IKON.MN сайт мэдээллээ.
Тус сайтад мэдээлсэнээр “Өмнөговь аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор тус аймагт халдвар гарсан гэж бүртгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр коронавирусийн халдвар Говь-Алтайгаас бусад бүх баймагт бүртгэгдээд байна.”