unemleh.jpg

2018-01-11 17:37
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.01.11/ 14.08 цагт хуралдаж Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, […]

nuurs.jpg

2018-01-11 14:56
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал зуух тараана гэж иргэдийн уурыг хүргэсэн зүйл ярихын оронд сэтгэл гаргаж над шиг нүүрс тараа гэж  уриаллаа. Тэрбээр энэ бямба гаригт СХД-ийн 23-р хороонд нүүрс тараана гэж мэдэгдсэн юм. Улаанбаатар хотын […]

utaa-2.jpg

2018-01-11 14:14
УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар  Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр БОАЖЯ-наас “Цэвэр агаар” санг татан буулгаж, 3.4 тэрбумд Эрүү үүсгэн шалгагдаж байгааг хэлэв. Улсын төсвөөс өнгөрсөн 119 тэрбум 779 сая төгрөгийг утаанд “залгиулсан бол […]

erdentee.jpg

2018-01-10 15:53
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ дагуу тус үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг 10 гаруй ажилыг гүйцэтгэх аж. Үүний дараа Засгийн газар УИХ-д уг асуудлыг оруулж, эцэслэн шийдэх аж.

hurel.jpg

2018-01-09 09:00
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь  түүнийг Засгийн газрыг тэргүүлснээс хойшх анхны айлчлал болж байгаа юм. Ерөнхий сайдын анхны айлчлал БНХАУ-аас эхлэх байх гэх сураг байсан.  Одоогоор айлчлалаар ямар асуудал, хэлэлцээр хийх нь тодорхойгүй байгаа аж.  

hayan.jpg

2018-01-08 17:04
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2018.01.08) хуваарийн дагуу хуралдсан. Өнөө өглөө Төрийн ордонд хуралдсан МАН-ын бүлэг хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “Үлдсэн нэг сар гаруйн хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид цогц арга хэмжээ авна гэдгээ онцоллоо.

purevdorj.jpg

2018-01-08 13:48
Муу нэрийг хусавч арилахгүйн тод жишээ болсон “Бандааш” хочит УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хүчингийн хэргийн дуулиан намжиж амжаагүй байгаа. Гэтэл 2016 оны сонгуулиар  Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Муратад холбогдох садар самууны хэрэг олны анхаарлын төвд байна. Тэрбээр аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ёс бус үг […]

yuiin.jpg

2018-01-08 09:41
Өнөөдөр (2018.01.08) хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэнэ.

sarangerel.jpg

2018-01-05 17:55
Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна.   Жижиг, дунд бизнесийг  дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд […]