02-28.jpg
2019-11-15 18:44
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг өнөөдөр (2019.11.15) Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө. Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ, “Танай штабаас Улсын Их Хуралд […]

olloo_mn_1572576381_olloo_mn_1497494759_Untitled-1.jpg
2019-11-15 11:41
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал  хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Цэцийн дарга Д.Одбаярын хувьд  аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд Корэйн эйр компанийн онгоцоор зорчихдоо үйлчлэгч бүсгүйд хүрсэн, дарамталсан гэх асуудалд […]

olloo_mn_1554437587_zsh.jpg
2019-11-15 09:39
Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын нийт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний […]

баатарбилэг.jpg
2019-11-14 16:26
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Төрөө төр шиг болгох, тогтвортой байлгах заалтууд орж ирж байгаа санал нэг байна. Гэхдээ нөгөө талдаа олон Засгийн газар солигдсон, засгийн тогтворгүй байдал, төрийн байгууллагуудын нэр хүнд муудсан, төрд итгэх иргэдийн итгэл доройтсон ч Үндсэн хуулиас болсон гэж үзмээргүй байгаа юм. Өнгөрсөн хугацааны олон жилийн болох, болохгүй зүйлээ Үндсэн хууль руу хандаж […]

02-27.jpg
2019-11-14 16:13
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.14) хуралдаан 78.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулав. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын […]

a53dea_64fe10bf46efe135b2efdedb217d4c65_x974-1024x683.jpg
2019-11-14 16:07
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал […]

20-1.jpg
2019-11-14 10:45
УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд асуулт асуух, хариулт авах, санал хэлэх нь “ёс” төдий л үйлдэл болжээ.  Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуух боловч, гуйвуулж, дайвуулан, бөөрөнхийлж хариулаад л өнгөрнө. Асуултаа оносон хариултыг чуулганаас сонсоно гэдэг бэрх. Ялангуяа улс орны бодлого, төлөвлөлттэй холбоотой асуулт бол ямар ч хариултгүйгээр, хариулсан болоод л өнгөрдөг болжээ. УИХ-ын гишүүн […]

06-19.jpg
2019-11-14 09:20
Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигддаг шаардлага Монгол Улсад хэр нийцтэй байна вэ? Парисын зарчимд нийцсэн хараат бус, бие даасан байгууллагын хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид олон талаас нь санал бодлоо солилцов. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан гарах зарим хуулийн […]

08-11.jpg
2019-11-14 09:05
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар […]

03-23.jpg
2019-11-13 15:37
Засгийн газрын өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. “Хууль бусаар оршин суугаа иргэдийг […]