69e18aaca08f0de49f35236a078ed14f-1024x682.jpg

2020-05-08 17:07
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.08) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Санхүүгийн хэлэлцээрийн талаар танилцуулав. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр […]

6f27b644beb1ef37ef11d131c4b8e997.jpg

2020-05-08 15:56
УИХ-ын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн […]

chuulgan.png

2020-05-08 10:22
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. 1.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/; 2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/; 3.“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад […]

ноён-уул.png

2020-05-08 08:45
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын […]

chuulgan.png

2020-05-08 08:42
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын […]

ediinzasagchid-1024x683.png

2020-05-07 16:00
УИХ-ын гишүүнээр хэнийг сонгох вэ? Энэ талаар иргэд сонгогчид нэлээн бодох цаг тулж ирлээ. Бөх, дуучин, яруу найрагч, тендерчин захирал, нам дагасан цүнх баригчдын армиас нэг их юм хүлээх хэрэггүйг өнгөрсөн он жилүүд харуулсан. УИХ-ын 76 гишүүний гол хийх ажил  хууль батлах, бодлого хэрэгжүүлэх. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох юм. Бичиг цаас нухаж сурсан, бодлогын […]

416324b7-f2ee-46f3-a424-f53a0664b305-1024x683.jpg

2020-05-07 14:52
Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.9 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг санал хураалтад оролцсон 47 гишүүний 46 нь зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг гишүүдийн […]

2-9-1024x683.jpg

2020-05-07 14:44
УИХ-ын чуулганы өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний боловсруулсан уг төсөл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын тухай хуулийг нийцүүлэх зорилготой. Энэ хүрээнд хуулийн төсөлд УИХ-ын зорилт, чиг үүрэг, бие даасан байдлыг хангах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн […]

дөлгөөн-1024x683.jpg

2020-05-07 14:40
Дараа нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Мөн тэрбээр Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Монголбанкны Тэргүүн […]

baatarbileg.png

2020-05-07 12:18
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн байна. Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Люкснбургт банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хүртсэн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид Г.Дөлгөөнийг томилох саналыг дэмжиж байна. […]