tailandhudsaid.jpg
2022-09-06 10:45
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависитийн хэлсэн үг. Тэрбээр “Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг, Эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг […]

305563833_616616416687752_3892374178540508988_n-1280x854.jpg
2022-09-06 06:30
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, тус төвийг илүү шуурхай хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.

davaasurengishuun-1280x787.jpeg
2022-09-05 18:30
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид өөрсдөө шударга ёсны хувьсгал нэрээр жагсаал цуглаан зохион байгуулж төрийн эрх мэдэлд хүрчхээд төв талбайд гарч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ цагдан хорьж, дарамталж болохгүй. Тэр бол дэндүү хүн чанаргүй асуудал болно. Тиймээс хүчний байгууллага иргэдийн аль нь хууль зөрчсөнийг тогтоох хэрэгтэй байна. Энэ асуудлаар дүгнэлт гаргуулахаар Хүний эрхийн комисст хандлаа” гэжээ.

gadad-hariltsaa.jpg
2022-09-05 15:58
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа […]

еөк.jpeg
2022-09-05 13:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-26-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ талаар ГХЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчирхуйц шийдлүүд” сэдвийн дор болох юм. […]

an.jpeg
2022-09-05 11:41
УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэх хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нийт гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Ховдод, Ж.Батсуурь, Н.Ганибал нар Сүхбаатарт, А.Адъяасүрэн Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн иргэд, сонгогчдодоо Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Ардчилсан намд тулгамдсан асуудлын мэдээлэл өгч хэлэлцүүлэг […]

zasag-1024x629.jpeg
2022-09-05 10:55
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ. Сануулахад, ЗГ-ын ээлжит хуралдаан лхагва гараг бүр болдог. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-8ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар болсонтой холбогдуулан ЗГ-ын хуралдааныг ийнхүү өнөөдөр болгон урагшлуулжээ.

odon1.jpg
2022-09-03 10:38
УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн Ардчилсан намын гишүүдэд хандсан уриалгыг бүрэн эхээр хүргэж байна. “НЭГНЭЭ УГТАН АЛХАЦГААЯ”. Найр тавих нь эвийн эхлэл -Журмын олон нөхөд өө, Ардчилагчид аа Сүүлийн хоёр жилийн туршид намын эв нэгдлийг хангах, итгэлцэл ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө явж буй хүний хувьд Та бүхэнд хандан энэхүү уриалгыг хүргүүлж байна. Энэ хугацаанд эвлэрүүлэх гэж хичээсэн, […]

Screenshot-2022-09-02-153509.jpg
2022-09-02 15:35
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр зам Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар ажиллаж, үүрэг, даалгавар өглөө. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүтэц, бүрэлдэхүүн, импорт, экспортын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сайдад танилцууллаа. […]

THAILAND.jpg
2022-09-01 17:29
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж […]