Мэргэжлийн хяналтын байгууллагаас КОВИД-19 халдварын үеийн халдваргүйжүүлэлт, шинжилгээ авах, вакцинжуулалт гэх мэт асуудлаар хийсэн хяналт шалгалтын дүнгээс танилцууллаа. Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 175 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 29,487 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 145 объектын 56,270 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж […]