Зарим хүмүүсийн “Delta Plus” хэмээн нэрлэж байгаа коронавирусын шинэ мутац хэлбэр нь ердийн Delta хувилбараас илүү хурдан тархаж магадгүй гэж Их Британийн мэргэжилтнүүд мэдэгджээ.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) энэхүү болзошгүй эрсдлийг нягтлахын тулд “Delta Plus”-ыг “шалгаж буй хувилбар” ангилалд шилжүүлжээ. Хэдийгээр энэ хувилбар хүний биеийн эрүүл мэндийг илүү хүндрүүлдэг гэсэн нотолгоо хараахан гараагүй байгаа ч хүмүүсийг уг вирусээс хамгаалахын тулд вакцинжуулалтын ажлыг сайн хийх ёстой гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Их Британид одоогоор ихэнх Covid халдварыг ердийн Delta эзэлж байгаа ч “Delta Plus” буюу AY.4.2-ын тохиолдол нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр Ковид тохиолдлын 6 хувь нь энэ төрлийн тохиолдол бүртгэгджээ.