“Тавантолгой” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргахыг завдсан зөрчил Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтаар түгээмэл гарах болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутаг руу түлш зөөж буй иргэдэд хандан хэлэхэд бид цагдаагийн байгууллагад зөвшөөрөл өгч, шууд хураан авах эрхзүйн орчныг бүрдүүлэхээс аргагүй тул ийм үйлдэл битгий хийгээрэй” гэсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн ЗДТГ-ын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаардаг. Харин нийслэлээс орон нутаг руу тээвэрлэх хориотой. Энэ жил 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэх тооцоо бий. Иймд 300 өрх тутамд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллах юм.