20260319-130024-file.jpeg
2026-03-19 13:00
2026 оны хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үндсэн зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох явдал юм.

20260318-110022-file.jpeg
2026-03-18 11:00
Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.9 жил бөгөөд 2025 онд төрсөн хүүхдүүдийн 51.7 хувь нь эрэгтэй байна. Цэргийн алба хаасан байдал насны бүлгээр харуулбал 18-29 насанд 17 хувь, 60-аас дээш насанд 87 хувьтай байна.

20260317-103025-file.jpeg
2026-03-17 10:30
Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж, жилд 18 сая куб метр гүний ус хэмнэх боломжтой боллоо. Энэхүү үйлдвэр нь дулааны цахилгаан станцуудад дахин боловсруулсан усыг нийлүүлнэ.

20260316-113053-file.jpeg
2026-03-16 11:30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албаны сахилга, ёс зүйг дээшлүүлэх, парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж батлахыг уриаллаа.