mergejliinhayanlt.jpg

2022-10-17 10:13
МХЕГ гэдэг субьектын өөрт ашигтай тодорхой хэсгийн чиг үүргийг шилжүүлэх хүрээнд чиглэлийн яамдуудын эрх, дарх албан тушаалтаны хууль бус үйлдлийг нэмэгдүүлэх, авилга хээл хахуулийн нөөцийг хангах үүднээс Засгийн газар хууль бус шийдвэрийг гаргаж УИХ –аар албажуулах зорилго агуулж байгаа нь илтэд 3 сая иргэний эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөл амьдралын баталгаа үндэстэний аюулгүй байдлын эсрэг, […]

tomuu-2-1024x576.jpg

2022-10-15 15:10
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ томуугийн тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг эмчлэхээр ор дэлгэн ажиллаж эхэлжээ. ХӨСҮТ-д харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ авах боломжтойг салбарынхан хэлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулах аж. Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн ам эрүүл мэндийн ажилтан, 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна. Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна. Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ. Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана. Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас уриаллаа.

mergejliinhayanlt.jpg

2022-10-14 14:06
Үндэсний аюулгүй байдлыг үгүй хийж байгаагийн нэг илрэл бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим чиг үүргийг харьяа газар, яам агентлаг руу шилжүүлж байгаа нь явдал юм. Тухайлбал: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг бөгөөд үүнээс үүдэлтэй аюулгүй байдлын салбар, эрх зүйн […]

world-1280x851.jpg

2022-10-13 08:06
2022 оны 9 сарын 1-ний нээлтийн лекц Олон жил нээлтийн лекцийг Ц.Даваадорж багш маань уншиж ирсэн бөгөөд эдүүгээ 93 насыг зооглож буй багш маань энэхүү хүндтэй лекцийг намайг хий гэж хэлсэн юм аа. Энэ дашрамд хичээлийн шинэ жилийн мэндийг Ц.Даваадорж багшдаа болон СЭЗИС-ийн нийт эрдэмтэн багш нар, нийт ажилтан албан хаагч нартаа хүргэж, мөн эрдмийн […]

bund-1280x694.jpg

2022-10-12 15:11
Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.

311298342_5099513826819687_2251110603682957472_n-1280x841.jpg

2022-10-10 10:00
Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллах зорилгоор МҮХАҮТ Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

judo2.jpg

2022-10-09 13:39
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна. Дэлхийн 80 гаруй орны 550 орчим тамирчин оролцож буй уг тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна.

эрт-илрүүлэг-1280x960.jpg

2022-10-07 13:52
Өнөөдрийн байдлаар 250 орчим иргэн хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 98 нь рентгенд харуулж, 70 иргэн ЭХО үзлэгт, 44 иргэн эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж, үзлэг оношилгоо, шинжилгээг хийлгэжээ.

big-l-file-1280x720.jpg

2022-10-07 12:39
Голомт банк таны тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагчид Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ “Голомт оноо” цуглуулж, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой. Тодруулбал шинээр хадгаламж нээх, карт захиалах, гүйлгээ хийх, сунгах, орлого нэмэх, зээл авах, төлөх зэрэг харилцагчийн хийж буй гүйлгээ тутамд автоматаар оноо нэмэгдэх юм. […]