2023-05-12 13:32
“Ногоон хот-иргэний оролцоо” хаврын мод тарих аян өнөөдрөөс эхэлж, тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, тавдугаар сарын 11-19-ний өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагт нийт 312 байгууллага мод тарих хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Мод тарих байршил: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас. […]










