20251201-213057-file.jpeg

2025-12-01 21:30
Монголын морин спорт уяачдын холбоо 30 жилийн ойн хүрээнд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, хандивласан 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгуудад гардуулжээ.

20251201-200049-file.jpeg

2025-12-01 20:00
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ жилд 350,000 тонн түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

20251201-180114-file.jpeg

2025-12-01 18:01
Засгийн газрын агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн газар "Өвлийн идэш-2025" худалдааг зохион байгуулж, малчин, хоршоологчдын мах, цагаан идээг дундын зуучлалгүйгээр борлуулж байна. Махны үнэ буурсан байна.

20251201-150126-file.jpeg

2025-12-01 15:01
2023 оны 11-р сарын 30-ны өдөр агаарын чанарын үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан судалгаагаар PM2.5, PM10, NO2, SO2, CO тоосонцор болон хийний хэмжээ 52-78 хувиар буурсан нь тогтоогдсон байна.

20251201-130048-file.jpeg

2025-12-01 13:00
Нийслэлд Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг камержуулж, нийтийн тээврийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг 2025.12.01-ээс эхлэн хэрэгжүүлж байна.

20251201-083025-file.jpeg

2025-12-01 08:30
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байнцагаан нууранд 6 хун шувуу үлдсэнээс нэг нь нас барж, тав нь хөдөлгөөнгүй байсан тул байгаль хамгаалагчид авчирч мэргэжлийн зөвлөгөө авсан байна.