tyiyi6_imported_image_x974-1280x850.jpg
2022-07-11 08:30
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүл болох Чогдовын Намдаг, Содовын Адъяа нарт хүндэтгэл үзүүллээ. Ч.Намдаг, С.Адьяа нар нь гэр бүл болоод 78 жил болж буй бөгөөд хоёул энх тунх, урт удаан хамт амьдарч байгаа, Монгол Улсын хамгийн өндөр настай гэр бүл […]

62c931a863d5ed6347052959-1280x882.jpg
2022-07-09 18:50
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү уламжлалт наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо […]

62c81d6863d5ed634705294e.jpg
2022-07-08 20:45
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ. Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын […]

60e119b8291f0.png
2022-07-08 16:00
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог. […]

62c6a11263d5ed6347052924.jpg
2022-07-08 07:30
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас […]

62c67f6663d5ed634705291d-1280x868.jpg
2022-07-07 17:00
Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр […]

62c5417f63d5ed634705290e-1280x853.jpg
2022-07-06 17:17
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин […]

62b588ff1c2d8e53a12a1bf3-1280x838.jpg
2022-06-25 10:00
Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар […]

62b5262a1c2d8e53a12a1bd5-1280x907.jpg
2022-06-24 11:35
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын […]

62aaea5f1c2d8e53a12a1b56-1280x905.png
2022-06-17 09:00
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/751 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг нийслэлд 2022 оны зургадугаар сарын 17-30-ны хооронд зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн тооллогоор хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг (мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын чиглэлийн) өрх, аж ахуйн […]