zaya.jpg

2018-06-07 14:24
Хүчирхийллээс өөрийгөө хамгаалсныхаа төлөө цаазын ял сонсоод байгаа Суданы иргэн Нура гэх бүсгүйг суллахыг шаардсан аян дэлхий даяар өрнөж байгаа билээ. Түүнд тохиолдсонтой адил зүйлийг амсч, цаазлуулсан болон цаазын ялаас мултарч чадсан хоёр бүсгүйн түүхээс хүргэж байна. Иран 2014 оны аравдугаар сард Иранд 26 настай Рейхан Жаббариг тус улсын тагнуулын газрын экс ажилтны аминд хүрсэн […]

hoho-1.jpg

2018-06-07 08:49
Төрийн Дума дахь ЛДПР намын төлөөлөгч Василий Власов Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловад хандан Москва хотын Захирагчийн сонгуулийг блокчэйн технологийг ашиглан явуулахыг санал болгов. Василий Власовын үзэж байгаагаар санал хураалтыг блокчэйнд суурилан явуулах нь сонгогч байгаа газраасаа санал өгөх боломжийг олгож, бас хөндлөнгийн нөлөөг бууруулах ажээ. “Блокчэйн технологи санал хураалтад үр ашигтай гэдгийг нотлохын […]

uimeen.jpg

2018-06-06 12:29
Сөүл хотын өндөр орон сууцны дээвэр дээр тэсрэх бөмбөг тавьсан гэж худлаа дуудлага өгcөн 34настай эмэгтэйг Цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан байна. Энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр үдээс өмнө 11цагийн үед 112-т Хойд болон Өмнөд Солонгосын уулзалтын асуудлаар нэгэн орон сууцны 35 давхар тэсрэх бөмбөг байрлуулсан гэж Англи хэл дээр худал дуудлага өгчээ. Худал дуудлага […]

zafas.jpg

2018-06-06 11:01
Хүн төрөлхтөн анх удаа загасны арьсаар хийсэн умайг хүнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. Бразилын Лаврас-да-Мангабейра хотын оюутан 23 настай Жуслиен Маниньо хорвоод мэндлэхдээ л умай, умайн хүзүүгүй байсан аж. Энэ нь маш ховор тохиолддог Рокитан-Кюстнерны синдром юм байна. Ийм өвчтэй охидод зайлшгүй хагалгаа хийж, умай шилжүүлэн суулгадаг гэнэ. 5000 төрөлт тутамд нэг тохиолддог энэ […]

ongots-1.jpg

2018-06-05 16:36
Энэтхэгийн нисэх онгоцны буудал дахь Lion Air нисэх онгоц хөөрөхөөс өмнө нэгэн зорчигч тэсрэх бөмбөг байна гэж наргиснаас болж зорчигчид сандралджээ. Үймсэн зорчигчдыг  онгоцны далавч руу үсрэн гарахад хүргэсэн бөгөөд 10 хүн бэртэж гэмтсэн байна. Хэдийгээр үйлчлэгчид зорчигчдод тайван байхыг зөвлөсөн боловч өөр нэгэн зорчигч ослын хаалгыг эвдэж, далавч руу үсэрсэн нь олон хүн түүний үйлдлийг […]

alhah.jpg

2018-06-05 12:16
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ болон бусад найрсаг бус харилцаатай улсын эсрэг авах хариу хоригийн хуулийн төслийг энэ сарын 4-ний өдөр баталлаа. ОХУ-д аливаа хуулийн төсөл Холбооны хэмжээнд мөрдөх хууль болтлоо Төрийн Дум, Холбооны Зөвлөл, ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн гурван дамжлага дамждаг. Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа нэмэгдүүлсэн. Тэрхүү хоригт ОХУ-ын томоохон 7 компани, […]

olgggggggggggggggg.jpg

2018-06-04 15:19
Өнгөрсөн Бямба гарагт хэсэг бүсгүйчүүд Сөүл хот дахь Фэйсбүүк компанийн байрны гадна цээж нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Эмэгтэй хүний хөхний зургийг Фэйсбүүк сүлжээ нийтлэхийг хориглодог мөртлөө цээж нүцгэн эрчүүдийн зургийг зөвшөөрч, “ялгаварлан гадуурхаж байна” гэж үзсэний улмаас ийнхүү жагссан байна. Маск зүүж, нарны шил зүүсэн арван бүсгүй “Намайг хөхөө бусдад харуулахыг хүсэж байхад та нар яагаад […]

ongots.jpg

2018-06-04 12:14
Нидерландаас Испани руу нислэг гүйцэтгэж явсан Transavia компанийн онгоц ослын буулт хийхээс аргагүй байдалд хүрсэн байна. Энэ нь нэгэн зорчигчоос ханхалж байсан эвгүй үнэрээс болсон гэнэ. Түүний аймшгийн үнэрээс болж зарим зорчигчид ухаан алдан, заримынх нь дотор муухайран бөөлжиж эхэлжээ. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, уг зорчигч эр “хэдэн долоо хоногоор усанд ороогүй” бололтой. Португалийн өмнө зүг […]

03.jpg

2018-06-04 09:03
Попын хаан Майкл Жексоны охин, 20 настай Пэрис Жексон моделийн карьераа амжилттай өсгөж байгаа билээ. Гэвч саяхан хүмүүс түүнийг “Dior”-ын шинэ коллекцийн үзүүлбэрийг үл хүндэлж, загварын хүн шиг бус аашиллаа гэж буруутгажээ. Учир нь үзүүлбэр эхлээд хоёрхон минут болоход Пэрис заалыг орхин гарсан байна. Түүнтэй ойр байсан эх сурвалжийн мэдээлснээр Жексоны охины явсан шалтгаан нь […]

jonnya.jpg

2018-06-04 08:59
Өдгөө 54 настай Холливүүдийн жүжигчин Жонни Деппийг хүндээр өвчилсөн байж магадгүй гэж шүтэн бишрэгчид нь харж байна.  Дэлхийн хамгийн хүсэмжит эр байсан тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Москва хотноо болсон тоглолтынхоо дараа фэнүүдтэйгээ татуулсан зурган дээрээ турж эцэн, царай нь цонхийн гарчээ. Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисны замбараагүй хэрэглээ түүнийг “царай алдахад” хүргэсэн байж болзошгүй аж. […]