ханш.jpg

2018-10-19 10:02
АНУ-ын Сангийн яамны валютын ханшийн бодлогын хагас жилийн тайланд дурьдсанаар Хятад улс валютын ханшийг тогтоох замаар, худалдааны шударга бус давуу тал бий болгоход оролцоогүй гэж үзжээ. Уг тайланг энэ сарын 17-нд гаргасан байна. Трамп ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын Сангийн яам 4 дэх удаагаа ийм нотолгоо гаргаж байна хэмээн cri.cn онцоллоо. Мөн АНУ-ын Сангийн яамнаас худалдааны […]

001.jpg

2018-10-18 12:13
Интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мен Хонвей 9 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болж, үүнээс хоёр долоо хоногийн дараа Хятадын хууль сахиулах байгууллагууд түүнийг баривчилсан талаараа мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулсан билээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжинг олон улсын хэм хэмжээг эрээ цээргүйгээр зөрчиж, цаашид дэлхийн хэмжээний байгууллагын удирдлагаар Хятадын иргэнийг томилоход асар том эргэлзээ […]

RJD.jpg

2018-10-18 11:26
Австралийн Lonely Planet хэвлэлийн газрын шинжээчид төмөр замын хамгийн үзэсгэлэнтэй арван чиглэлийг нэрлэжээ. Чансааны бүрэн жагсаалтыг Lonely Planet – ийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Эдгээрийн дотор Сибирийн аглаг эзгүй ой тайгаар 4300 км үргэлжилсэн Оросын Байгал-Амарын төмөр замын чиглэл багтжээ. Өвөлдөө хасах жаран хэм хүртэл хүйтэрдэг суурин газруудыг энэхүү төмөр зам холбодог аж. Хоёр […]

1-9.jpg

2018-10-18 11:16
Энэ сарын 17-ны өдөр Крымийн Керчи хотын нэгэн коллежид тэсрэх хэрэгсэл дэлбэрч 20 хүн амь үрэгдэж 50 гаруй хүн бэртэж гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал тус сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, амиа золиослогч 18 настай эрэгтэй сургуулийн цайны газарт тэсрэх хэрэгсэл байршуулж дэлбэлэн, ангийн буугаар хүмүүс рүү гал нээж, эцэст нь өөрийгөө буудан хороосон байна. Гэмт […]

04-2.jpg

2018-10-18 11:02
Сураггүй болсон Саудын Арабын сэтгүүлчид юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байна. Саяхан Туркийн хэвлэлд түүнийг Саудын консулын байранд алагдсаныг гэрчлэх аудио, видео материалууд олдоод байгаа тухай мэдээлсэн юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг материалуудыг хуваалцахыг Туркийн талаас хүссэн байна. Өчигдөр сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад Трамп “Хэрвээ ийм материал байгаа бол хуваалцахыг бид хүссэн. […]

yria.jpg

2018-10-17 16:13
Оросын алдарт дуучин Андрей Губин уран бүтээлээ хийлгүй арав гаруй жил болж байгаа билээ. Өдгөө 44 нас хүрч байгаа Андрей Губин урлагаас холдсон нь биеийн байдалтай нь холбоотой аж. Мэдрэлийн тогтолцооны өвчлөлтэй холбоотойгоор түүний нүүр хэсэг хүчтэй өвддөг болжээ. Андрейн аав, бас продюсер нь байсан Виктор Губин нас барсны дараа дуучны биеийн байдал улам хүндэрсэн […]

huuhed-3.jpg

2018-10-17 14:14
ХДХВ буюу ДОХ-ын халдвартай ээж төрсөн хүүхэддээ элгээ хандивласан анхны тохиолдол дэлхийн анагаах ухаанд бүртгэгдлээ. Энэ өгүүлбэр мэдээж олон хүний гайхлыг төрүүлэх нь дамжиггүй. Ээж нь ДОХ-ын халдвартай. Тэгэхээр хүүхэд нь бас халдвартай гэсэн үг үү. Тэгээд халдвартай эх нь халдвартай хүүхэддээ элгээ хандивласан хэрэг үү гээд л олон асуулт хөвөрнө. Гэвч ХДХВ-ын халдвартай эхээс […]

tsotsaos.jpg

2018-10-17 11:49
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт Балбын Хималайн оргилд авирах үедээ амиа алдсан таван солонгос уулчны цогцсыг лхагва гарагийн өглөө эх оронд нь авчирсан тухай “Yonhap” агентлаг иш татан мэдээлжээ. “Korean Air” компанийн “KE696” нислэг орон нутгийн цагаар өнөө өглөөний таван цагийн орчимд “Инчеон” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд харамсалтайгаар амь насаа алдсан уулчдын […]

ailchlahaaa.jpg

2018-10-17 11:39
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан нэг, нэгэндээ баярын цахилгаан явуулж, түүндээ улсдаа айлчлахыг урьсан билээ. Тэгвэл БНАСАУ В.Путины урилгад хариуг нь өгчээ. Түүнд Ким Жон Ун В.Путины урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд ойрын хугацаанд айлчилна гэсэн байна. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй […]

solo.jpg

2018-10-17 11:31
Хойд болон Өмнөд Солонгосын эрх баригчид ирэх арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр хоёр улсыг тусгаарлах орчны бүсийг хооронд нь холбох авто болон төмөр замын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар тохиролцжээ. “Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Панманжом тосгонд 15-нд болсон өндөр түвшний яриа хэлэлцээрээр ийм шийдэлд хүрсэн байна. Энэ үеэр талууд спортын хэлэлцээр хийж, 2032 […]