Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр (2017.06.25) мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал авах үйл ажиллагааг явуулахад бэлэн болсон гэж албаныхан мэдээллэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, төв салбар комиссууд, мэдээлэл технологийн багууд уулийн хугацаанд байгуулагдаж, 25.000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсэг […]