mnv.jpg

2018-06-22 17:45
Энэ долоо хоногт буюу 2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний ес нь бага насны хүүхэд байжээ. Тухайлбал: Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эмнэлгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган […]

bombog.jpg

2018-06-22 17:30
Сүхбаатар аймгийн “Morning star” клубийн санаачлан, Монголын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр “ZEV” брэндийн хөлбөмбөгийн бөмбөгийг 2018 онд багтан үйлдвэрлэхээр боллоо. Тус бөмбөг нь “МОНГОЛ БӨМБӨГ” төслийн хүрээнд хийгдэж, энэ оны эхний улиралд үйлдвэрлэгдэж, худалдаанд гарна.Төслийг санаачлагч “Morning star” клубийн Г.Дүгэрээ, Б.Мөнхжаргал гэсэн төлөөлөгчид МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нартай уулзсан уулзалтынхаа үеэр “ZEV” бөмбөгөө танилцуулсан юм. […]

mnb-2.jpg

2018-06-22 16:58
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан […]

gazriin-tos.jpg

2018-06-22 16:47
Өнөөдөр (2018.06.22) Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн […]

iwiiiiiii.jpg

2018-06-22 15:48
Спорт Хөлбөмбөгийн хорхойтнууд группын залуус, Аавуудын групп болон бусад хувь хүн албан байгууллагуудтай хамтран золгүй байдлаар амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалд зориулж хүүгийн зорин очиж тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болжээ. Мөн “Хөлбөмбөгийн хорхойтнууд групп”-ын залуус өнөө өглөө ар гэрт нь очиж хүүгийн буяны ажилд зориулж нэг сая төгрөгийн хандив цуглуулснаа хүлээлгэн […]

avrah.jpg

2018-06-22 15:47
Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд болон бага насны хүүхдүүд усанд осолдож амиа алдах, сураггүй болох тохиолдол гарсаар байна. Энэ сарын 20-нд Баян-Өлгий аймгийн “Цэнгэл сум Харгантын голд гурав болон дөрвөн  настай хоёр  хүүхэд живж нас баржээ. Хүүхдүүдийн цогцосыг нутгийн иргэд гаргаж авсан аж. Мөн адил насны хүүхэд Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар Мангиртын голд унаж […]

amralt.jpg

2018-06-22 14:27
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын […]

garah.jpg

2018-06-22 14:18
Ээлжийн амралтаа аваад эсвэл амралтын өдрүүдийг тааруулан гэр бүл, найз нөхөдтэйгөө аялж, зугаалахаар төлөвлөж байна уу?.  Хөдөө гарахаасаа өмнө болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.    Эх сурвалж: НЭМХ

obeg-1.jpg

2018-06-22 13:52
Урин дулаан цаг ирсэн энэ үед орон нутагт иргэд усанд осолдох, боогдох тохиолдлууд гарсаар байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ энэ сарын 19-нд 18:00 цагийн үед усанд осолджээ. Түүнийг эрэн […]

taxi.jpg

2018-06-22 13:39
Прагийн амьтны хүрээлэнгээс Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр тахийн 4 гүүг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) тээвэрлэж Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт өчигдөр нутагшуулжээ.Ингэснээр 31 Пржевалский адууг Европоос авчирлаа. “Одоо л нэг амьсгаа авч болохоор боллоо. Гэхдээ энэ удаа амаргүй байлаа” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлэв. “Төлөвлөгөөт тээвэрлэлтийн нислэгийн өмнөх өдөр […]