ues.jpg

2018-07-14 12:22
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2018 оны 07 дугаар сарын 11-12 нь буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн ногоон бүсэд ажилаллаа. Ингэхдээ баяр, ёслол, амралт, зугаалгын үеэр найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнээрээ ихээр очиж амарч зугаалдаг СБД-ийн 19-20 дугаар […]

huuhed-2.jpg

2018-07-14 11:25
Үндэсний их баяр наадмыг бид өргөн дэлгэр, сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Цагдаагийн байгууллагаас энэ жилийн наадмыг Монгол улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, ноцтой хэрэг зөрчилгүй өнгөрүүлсэн гэдгийг хэлж байна. Гэхдээ наадмаар 62 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байна. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг […]

tsagdaa.jpg

2018-07-14 11:01
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион […]

naadam-3.jpg

2018-07-14 10:53
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж: “Наадамчин олон монголчууд аа, Монгол уламжлал, ёс заншил, урлаг соёл дэлгэрч, хүүхдийн гийнгоо хадан, мэргэн харваачид уухайлж, хүчит […]

zam-2.jpg

2018-07-10 17:49
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа, Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн […]

zawaan-1.jpg

2018-07-10 17:02
Он гарсаар 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 37 удаа гарч, 45 хүн амь насаа алджээ. Үүнээс 9 нь хүүхэд, 36 нь насанд хүрэгсэд байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ […]

an.jpg

2018-07-10 16:52
 Амарч зугаалахдаа зөвшөөрөлгүйгээр ан хийж, самар жимс түүхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд анхаарууллаа. Иргэд амарч зугаалахдаа ан хийх, агнаагүй ч хавх занга тавих нь ихэссэн бөгөөд хэдийгээр агнаагүй байсан ч Зөрчлийн тухай хуулиар ийм үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг өндөр болгожээ. Зөвшөөрөлгүйгээр самар жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль […]

garid.jpg

2018-07-10 16:34
Сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар барилдах эрхээ хасуулаад байсан Улсын гарьд Ө.Бат-Орших шүүхээр явсны эцэст барилдах эрхтэй болсон талаар мэдээлж байсан билээ. Харин энэ жил сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан юм. Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших өнөө жилийн наадамд барилдахгүй өнжих болсноо мэдэгджээ. Тэрбээр “Монголын нийт ард түмэн, тэр дундаа монгол бөхийн үнэнч үзэгч, бөхийн […]

uyach.jpg

2018-07-10 16:22
Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр цэвэр болон эрлийз угшлын мордыг өнгөрсөн жилийн наадмаас эхлэн тусад нь уралдуулах болсон билээ. Үүнээс болж наадам болгоноор шахам хэл ам таталсан асуудал гардаг байсан. Мордын хэмжилт, шүдлэлт дээр маргаан үүсгэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдан шүүмжлэл хүртэж байв. Тэгвэл энэ жилийн наадмаар ийм асуудал харьцангуй багассаныг албаны хүмүүс […]

harwaa.jpg

2018-07-10 15:19
 Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд өндөр амжилт гаргасан харваачдаас допингийн шинжилгээ авахаар болжээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооны өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдсэн байна. Шийдвэрийн дагуу, Үндэсний их баяр наадмаар Сэргээшийн шинжилгээ авах журмыг бэлтгэл хийж буй бөх, сурын харваачдын галуудаар явж танилцуулсан байна.