Үндэсний их баяр наадмыг бид өргөн дэлгэр, сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Цагдаагийн байгууллагаас энэ жилийн наадмыг Монгол улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, ноцтой хэрэг зөрчилгүй өнгөрүүлсэн гэдгийг хэлж байна. Гэхдээ наадмаар 62 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байна. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ.