atg-1.jpg

2018-11-16 10:46
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь […]

zalilah.jpg

2018-11-16 10:26
“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт өртөж хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах хэрэгтэй. Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар /утасны дугаар: 91118540/-тай холбогдоно уу гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах […]

uil-3.jpg

2018-11-16 08:09
 08:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал болно. 09:00 цагт: Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. 09:00 цагт: “Чингис” зочид буудалд “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 09:00 […]

gol.jpg

2018-11-15 18:10
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар гэртээ харихаар гарсан Дэлгэрхаан сумын харьяат 52 настай иргэн С /эрэгтэй/ сураггүй болсон талаар бид энэ сарын 13-нд мэдээлж байсан. Тэрээр “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс энэ сарын 8-ны 01:00 цагт гарсан аж. Тухайн газраас гэр хүртэл нь 1 км орчим зайтай юм […]

tugul.jpg

2018-11-15 16:20
Онцгой байдлын газрын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын газрын нэрэмжит “Залуусын төгөл”-тэй боллоо. Аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Алба хаагчид бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн санаачлагаар нөөц боломжоо ашиглан гүйцэтгэсэн юм юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

zzzz-1.jpg

2018-11-15 16:02
Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ба дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна. Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод […]

zerleg-nohod.jpg

2018-11-15 15:55
Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан өнгөрсөн жил явагдсан устгалын ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр боллоо. Байгаль хамгаалагчдын явуулсан судалгаагаар Богдхан ууланд 73 зэрлэгшсэн нохой тоологдсон байна. 11-р сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын […]

shaard.jpg

2018-11-15 13:40
МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс “АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн Үндэсний Аудитын Газраас энэ оны эхээр АСЕМ-ын зардалтай холбогдуулан хийсэн шалгалтын дүнг үндэслэн хууль хяналтын байгууллагуудад хандан, санхүүгийн зөрчлүүдийг нээлттэй, үнэн зөвөөр шалгахыг шаардаж байгаагаа хэллээ. Гэрэл зургийг mpa.mn “Цэгцрэх” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран “Монгол Улс 1921-1990 […]

orno.jpg

2018-11-15 12:44
Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиосон. Энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гарагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн […]

heltes.jpg

2018-11-15 12:06
Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байрны нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах нарын албаны хүмүүс оролцсон юм. Улсын […]