08:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд академич Т.Шагдарсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал болно.

09:00 цагт: Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: “Чингис” зочид буудалд “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: “Зээлийн хүүг бууруулах арга замууд” хэлэлцүүлэг Монголбанкны байранд болно. 09:30 цагт: “Туушин” зочид буудалд “Бизнесийн ногоон гарц” чуулган болно.

10:00 цагт: Хангарди ордонд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

10:00 цагт: Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт: Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Үндэсний номын санд найруулагч Г.Доржсамбуугийн хөрөг, дурьдатгал номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

15:00 цагт: МУИС-ийн Эрдмийн танхимд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” гардуулах үйл ажиллагаа болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн