2018-12-17 08:20
Ирэх жилээс Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр Улаанбаатарын утаа 50 хувь буурна гэж үзэж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Толгойтод жилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод буй. […]










