12-3.jpg

2019-08-06 10:30
БСШУСЯ-наас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээнд 550 сургагч багшийг бэлтгэх сургалтыг эхлүүлээд байна. Сургалтаар бэлтгэгдсэн багш нар цаашид орон нутаг, нийслэлд нийт 44000 багш, сургуулийн удирдлагыг хамруулан сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүйн сургалтыг зохион байгуулах юм. Нийт 22 судлагдахуун […]

9-3.jpg

2019-08-06 10:17
Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ. Үер буусан гэх дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан нийт 44 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодны нутаг дэвсгэрт аадар борооны улмаас үер бууж 12 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автаж, 17 том […]

8-4.jpg

2019-08-06 10:10
Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд М.П.Сингхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг албаны хүмүүсийн хамт өнгөрөгч дөрөвдүгээр сард хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэг хоёр улсын Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай болон Элчин сайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргыг Энэтхэг улсад […]

7-4.jpg

2019-08-06 10:05
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 06-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК […]

4-5.jpg

2019-08-06 09:50
Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр замыг Тээврийн цагдаагийн албанаас бүрэн хаахаар болжээ. Тодруулбал, Налайхын постоос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хааж байгаа юм байна. Одоогоор тус замыг хэзээ нээх нь тодорхойгүй байна. Налайх чиглэлд зорчих иргэд Төв аймгийн замыг сонгон зорчих боломжтой юм байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө төвийн […]

38.jpg

2019-08-05 17:50
Намрын тэргүүн сарын Балжиннямтай тэгш сайн өдөр /2019.08.03/ Монголын ард түмэн, сүсэгтэн олон Монгол орны дээвэр болсон Өндөр их Алтайн оргил “Алтай Таван богд” хайрханы тэнгэрийг тайж, тахилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Алтай таван богд хайрханыг тахих тухай шийдвэр гарч, анх 2014 онд тахиснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдэж буй юм. […]

37.jpg

2019-08-05 17:21
Германы Элчин сайдын яамны дэмжлэгээр хөдөө орон нутаг дахь эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ. Тодруулбал, Германы Элчин сайдын яамны бичил төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Говь Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгийн нийт 8 эмнэлгийн хүүхдийн тасгийг нярайн шар өвчний эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 25.000 еврогийн санхүүгийн тусламжийг олгосон байна. Энэхүү төсөлд хамрагдах […]

36.jpg

2019-08-05 16:47
“Pajero Mongolia” группын залуус дахин нэг түргэний тэргийг шаварт суусан байхад нь түргэн шуурхай очиж татан гаргажээ. Tус группт шаварт суусан голд суусан гэх мэт дуудлагууд олон ирдэг бөгөөд аль ойрхон байгаа гишүүд нэгдэн хурдан шуурхай очиж татаж авах тусламжын үйлчилгээг сайн дураараа үзүүлсээр байна.

35.jpg

2019-08-05 16:37
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. […]

34.jpg

2019-08-05 16:29
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг […]