2019-11-20 09:04
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Завхан аймагт ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Завхан аймаг 24 сум, 116 багийн 9.1 мянган малчин өрхөд 3.8 сая мал өвөлжиж, хаваржих бөгөөд малчид өвөлжилтийн бэлтгэлээ 93.9 хувьтай хангажээ. […]










